Улс төр
2023.01.24 16:13
3831
“33 тэрбум”-ын Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт нээлттэй сонсголоос "зугтах" шалтгаан байсан уу

Өнгөрсөн долоо хоногт төрийн ордонд 5 хоног Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой нээлттэй сонсголыг зохион байгууллаа. Эх баригч нам, сөрөг хүчин болох ардчилсан нам, хөдөлмөрийн үндсэн намаас төлөөлөгч оролцож зээлтэй холбоотой гэрчүүд, шинжээчдийн дүгнэлтийг нээлттэй сонссон энэ сонсголын үр дүн юу байв? гэдэг нь харин харагдсангүй. Учир нь гэрчүүдээс УИХ-ын гишүүний албан тушаал хашиж байгаа таван гишүүнийг дуудсан боловч ардчилсан намынхан ирж ман-ынхан зугтлаа. Ингэж хэлж байгаа учир нь 33 тэрбумынхан нэртэй ман-ын угшилтай УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарыг гэрчээр дуудсан ч нэг нь ч очоогүй байна.

Тодруулахын бол Г.Амартүвшин гишүүний хувьд хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байхдаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хувь эзэмшдэг “Вертекс майнинг сервис” компанид давуу байдал бий болгож 33,2 тэрбумыг зээлсэн нь яах аргагүй яллагдагчаар татагдах асуудал юм. Гэтэл тэрээр хөгжлийн банкны сонсголд оролцохоос зайлсхийн захидлаар оролцох боломжгүй гэх ойлгомжгүй тайлбарыг хүргүүлсэн бол энэ хэрэгт шууд хамаарал бүхий Г.Ганхуяг гишүүн гадаадад томилолттой гэх шатгаан хэлж нэг ёсондоо 33 тэрбумын гурав нээлттэй сонсголоос зугтаалаа. Хэрвээ үнэхээр ашиг сонирхолын зөрчилгүй бол гэрчээр оролцоод түүнийгээ тайлбарлах боломж тэдэнд хангалттай байлаа, гэтэл шалтаг тоочин оролцохоос зайлсхийсэн үйлдэл нь яах аргагүй хардлага төрүүлж байна. Үндсэндээ Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны сонсголоор “Вертекс майнинг сервис” компанийн авсан зээлийг нухацтай хэлэлцэж чадсангүй. Тус компани өнгөрсөн жил Хөгжлийн банкнаас авсан зээлээ бүрэн эргүүлэн төлсөн ч дээрх этгээдүүд албан тушаалын байдлаа ашигласан, бусдад давуу байдал үүсгэсэн гэх үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж байгаа.

Өнгөрсөн хавар Г.Амартүвшин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын санал орж ирсэн ч УИХ дээр дэмжигдээгүй нь ч бас ман-ын угшилтай нь шууд холбоотой. Г.Амартүвшингийн хувьд 2019 онд хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон үедээ 327 тэрбумын зээлийг толгой мэдэн гаргасан байдаг. Үүний нэг нь “Вертекс майнинг сервис” компанид 33,2 тэрбумын зээл олгосон асуудал юм. Тус компани нь 3 эзэмшигчтэй бөгөөд 2018 онд байгуулагдаж жил хүрэхгүйн хугацаанд 33,2 тэрбумыг халаасалж чаджээ. Хэдийгээр бид зээлээ төлчихсөн гэж цээжээ дэлдэж байгаа ч тэд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан нь няцаахын аргагүй үнэн билээ.