Нийгэм
2023.01.25 09:36
3552
Сүхбаатарын талбайд сүндэрлэсэн Сүлд модонд 395 саяыг зарцуулжээ

Улаанбаатарын мөнгөн үдэш арга хэмжээний хүрээнд босгосон Сүлд модны төсвийн задаргааг танилцуулъя. Шинэ жилээр төв талбайд зассан сүлд модонд нийт 395сая төгрөгийг зарцуулжээ.

Зөвхөн энэхүү сүлд модны оройд байрлах таван хошуу 15 сая төгрөг аж.

  • Шилмүүс /1мхО 5м/ төмөр каркасанд зүүж угсрах 135,738,850
  • Лед цэгэн гэрэл угсрах /нэг уртдаа 30ш лед гэрэл АБ холбоосоор холбогдоно
  • Сүлд модонд тоглоом өлгөх /Ф10см, Ф 15см/
  • Сүлд модны оройн таван хошууг угсрах /2 м X2:5 м/ 15,174,049.00
  • Гэрэлтдэг тоглоом зүүх 9,053.262 00
  • Гэрэлтдэг хясаа зүүх 8,633,250.00
  • Гэрэлтдэг тууз зүүж бэхлэх 18.512.550.00
  • Бөмбөлгөн гэрлэн чимэглэн тоглоом 78,100,980.00
  • Ерөнхий удирдлага угсрах 32.495.307.00
  • Мэдээллийн кабель сунгах 310.33200
  • Гэрэлтүүлгийн самбар угсрах жин 50 кг хүртэл 5.526.491.00
  • Төмөр хашаа угсрах 2Mx4M 6.281.248.00