Нийгэм
2023.01.25 11:00
4451
Сэрэмжлүүлэг: Чаргаар гулгаж байгаад гэмтсэн хүүхэд гэмтлээ даалгүй нас баржээ

Есөн настай эрэгтэй хүүхэд чаргаар гулгах үедээ гэмтэл авч улмаар эмнэлэгт хүрэх замдаа нас барсан гэх мэдээлэл байна. Энэхүү хэрэг нь Баянзүрх дүүрэгт /2023.01.24/-ний өдөр гарчээ. Тус хэргийг дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүй байдлыг нь хангахыг зөвлөж байна.