Д.Тунгалаг
Сэтгүүлч
Нийгэм
2023.01.25 12:46
515
АТГ 2022 онд 2.4 их наяд төгрөгийн хохирол төлүүлжээ

   АТГ өнгөрсөн 2022 онд авлигын гэмт хэргийн улмаас учирсан 2.4 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлээд байна. Тодруулбал, АТГ 2020 онд 35 тэрбум, 2021 онд 96 тэрбум, 2022 оны эхний 9 сард 2.4 их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлүүлсэн нь сүүлийн гурван жилд тасралтгүй нэмэгдсэн үзүүлэлт юм.

Эдгээр мөнгө хаашаа орсныг дурдвал:

-Төрийн сангийн дансанд 2.9 тэрбум

-Төрийн байгууллагын дансанд 142.6 сая

-Иргэн, аж ахуйн нэгжүүдэд 72.2 сая,

-“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д 721.3 тэрбум

-Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-д 235.4 тэрбум

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д 647.2 тэрбум

-Хөгжлийн банканд 766.4 тэрбум

Түүнчлэн АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөгжлийн банкны 48 зээлдэгчээс 766.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ. Үүнээс 86.6 тэрбум төгрөгийг нь үл хөдлөх хөрөнгөөр төлүүлсэн байна.

Энэ хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2.9 их наяд төгрөгөөр тооцогдож байгаа бөгөөд одоогоор Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох 25 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн АТГ-ын хохирол нөхөн төлүүлэлт сүүлийн гурван жилд тасралтгүй нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Тухайлбал, 2021 оны эхний найман сарын байдлаар шалгагдсан авилгын гэмт хэргийн улмаас нийт 1 их наяд төгрөгийн хохирол учирсанаас 90 тэрбум төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлж, 119 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалжээ. Харин энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.1 дахин, нөхөн төлүүлэлт 18.1 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн АТГ-ын даргаар 2019 оны 5-р сараас З. Дашдаваа ажиллаж байгаа. АТГ-ын статистик үзүүлэлтийг харвал түүнийг даргаар томилсон жилүүдээс эрс сайжирч байгаа юм.