"Эрдэнэс Монгол" компани 89 орон тоотой, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар Засгийн газраас чиглэл өгсөн. Гүйцэтгэх захирлаас бусад 88 орон тоон дээр олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарласны дагуу өнөөдөр шалгалт эхэллээ.
Ахлах менежер буюу өнөөгийнхөөр газрын дарга гэсэн статусыг халжээ. Дарга гэгдээд эхлэхээр тусгай хангамж, давуу эрх ямба шаарддаг учир энэ системийг халсан аж. Долоон газрыг долоон ахлах менежер удирдана. Мөн долоон менежер, өндөр ур чадвар бүхий 74 мэргэжилтнийг хоёр өдөр үргэлжлэх шалгалтаар сонгох аж.