Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
2023.01.26 10:40
3643
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын үйл явцтай танилцлаа

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор гүйцэтгэх захирлаас бусад 88 ажлын байрны сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарласан. Өнөөдөр нээлттэй сонгон шалгаруулалтыг MNB, Mass.mn, Eagle, Gogo, Tenger гэсэн таван хэвлэл мэдээллийн байгууллага шууд дамжуулж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан сонгон шалгаруулалтын шалгалтын явцтай танилцлаа.

Тэрээр, "Эрдэнэс Монгол" компани Монгол улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах үүрэгтэй. Үйл ажиллагаа явуулаад 16 жил болж байгаа ч энэ хугацаанд өөрийнхөө үүргийг хангалттай гүйцэтгэж чадаагүй гэж үзсэн учраас Засгийн газраас өнгөрсөн 11 сарын 30-ны хуралдаанаар тус компанийн дүрмийг нь өөрчлөн, бүтцийн өөрчлөлт хийж групп компани болгох шийдвэр гаргасан.

Эрдэнэс Монгол компанийн бүрэлдэхүүнд төрийн өмчит 34 үйлдвэр аж ахуй нэгжүүд харьяалагдан ажиллаж байна. Үүн дотроо нүүрс, зэс дэд бүтцийн чиглэлээр төслүүдийг хэрэгжүүлж байгаагаас зарим нь амжилттай , зарим нь амжилттай бус болсон төслүүд үргэлжлээд явж байгаа. Эдгээр бүх төслүүдийг богино хугацаанд эргэлтэд оруулж эдийн засгийг богино хугацаанд тэлэх зорилго тавьж байна. Тэр утгаараа Монгол улсад байгаа өндөр мэргэшсэн боловсон хүчнийг бүрдүүлж ажиллах шаардлага үүссэн. Нөгөө талаасаа олон нийтийн зүгээс төрийн өмчит компаниудын ашигт үйл ажиллагаа харьцангуй сул байна. Асар өндөр цалин авч байгаа хэдий ч үүргээ гүйцэтгэж чадахгүй, дээрээс нь төрөл бүрийн шахааг хийдэг, авлигал, хүнд суртал их хэмжээгээр бий болж байна гэсэн ойлголт байна.

Тийм учраас 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Энэхүү нээлттэй сонгон шалгаруулалт нь цаашид  Монголын төр, төрийн өмчит үйлдвэрийн газрууд олон нийтэд нээлттэй, ил тод үйл ажиллагаагаа явуулах, улс төрийн нөлөөллөөс ангид байх зарчмыг баримталж ажиллах Засгийн газрын бодлогын эхлэл гэдгийг хэлье" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: