Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.01.26 12:33
2779
С.Эрдэнэ: Ардчилсан намын нэрээр сонгогдож гарч ирсэн зарим гишүүд өргөсөн тангаргаасаа няцаж байна

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

С.Эрдэнэ" Манай ҮБХ-ны нэгдсэн хуралдаан маань их хурлын чуулганы нэгэн адил 14 хоног тутамд тогтмол хуралдаж ирлээ. Эндээсээ УИХ-ын хэлэлцэж байгаа асуудлууд, байнгын хороод дээр ярилцаж байгаа асуудлуудыг авч үзэж өөрсдийн дүгнэлтээ гаргаж ажиллаж байна.

Юм болгон алдаа оноотой байдаг. Бодлогын хороод маань бүрэн ажиллаж чадаагүй ч гэсэн 60-с дээш хувийн гүйцэтгэлтэй тодорхой түвшинд эхлэлийн ажлыг амжилттай тавьж чадлаа гэж харж байна.

Ардчилсан намын үйл ажиллагаа эрх мэдэл, гүйцэтгэх чиг үүргийг гуйвуулсан үйл ажиллагаанууд нэлээн явлаа. УИХ дахь ардчилсан намын нэрээр сонгогдож гарч ирсэн зарим гишүүд өргөсөн тангаргаасаа няцаж, УИХ-ын эрхэм гишүүн гэдэг алдар нэр хүндийг гутаасан олон үйлдэл гаргасан явдалд харамсаж байна. Өнөөдөр УИХ-ын тухай хуулиар УИХ-дахь аль нэг хүчний нэр дээр сонгогдсон гишүүний чиг үүрэг бол тухайн улс төрийн нам өөрийнхөө мөрийн хөтөлбөр, зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө дуу хоолой нь болж ажиллах ёстой. 

Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаа албан ёсоор эхэлсэн. Дотоод сонгуулийн хороо бүрэн эрхийнхээ хүрээнд ардчилсан намын үндсэн дүрэмд заасан зохицуулалтын хүрээнд намын даргын сонгуулийг зохион байгуулж явуулах чиг үүрэгтэй байдаг. Энэ чиг үүргийн дагуу дотоод сонгуулийн хороо ажилдаа орсон гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэв. 

Шууд үзэх: