Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.01.26 16:14
2906
Н.Энхбаяр: Ерөнхий сайд шинэ цаг үеийг эхлүүлэх гэж байна

Үндсэн хуулийн Шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс өнөөдөр /2023.01.26/ мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "1992 оны үндсэн хууль бол маш чухал хууль байсан. Тэр үед бид цоо шинэ тогтоолцоо руу шилжих шаардлагатай байсан. Гадаад дотоод бүх нөхцөл байдал тэгж бүрдсэн байсан. 1992 оны Үндсэн хуулийг нам төвтэй харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжье хэмээн томьёолсон байдаг. 32 жил яваад үзлээ. Үндсэн хуульд бичсэн зохицуулалтаас болоод хяналтаас гадна төр өөрөө хяналтаас гарсан. Хяналтаас гарсан засгаас бол ард түмэн бухимдаж байна. Хүн төвтэй Үндсэн хууль хэрэгтэй гэх "захиалга" гарч байна. 1992 оны Үндсэн хуулийг шинэ Үндсэн хуулиар солих нь ард түмэнд ашигтай гарц. 

Үндсэн хуулийн асуудлыг бид ярьчихсан юм биш. 20 гаруй нам Үндсэн хуульд шинэчлэл хийе гэж тунхаг бичигт гарын үсэг зурсан. Нийгмийн захиалга байгаа учраас шинэ Үндсэн хуулийг боловсруулсан юм. Ерөнхий сайд шинэ цаг үеийг эхлүүлэх гэж байна. Ард түмний уулзалтад Ерөнхий сайд илтгэл тавьж 3 гарц байна гэдгийг хүмүүст хэлсэн. Үүнийг ямар нэгэн байгууллага батлах гэж байгаа асуудал байхгүй. Бид ч тийм санал тавихгүй байгаа. Зөвхөн ард түмэн хэлэлцэж баталбал батална, үгүй бол батлахгүй гэж үзэж байгаа" гэв. 

Шууд үзэх: