Нийгэм
2023.01.27 11:34
1252
Ч.Даваабаяр: Төрийн байгууллагууд УИХ-ын 36-р тогтоол, Түр хорооны тогтоолын хэрэгжилтийг хангахад өөр өөрийн чиг үүрэгтэйгээр оролцоно

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын түр хорооны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг тус тус эрчимжүүлэх, оролцогч талуудын төлөвлөлт, уялдаа холбоог хангах, санхүүжилтийн сахилга батыг сайжруулах талаар нээлттэй санал солилцож байна.

Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний зөвлөх Ч.Даваабаяр: Өнгөрөгч 2022 онд Нийслэл болон 21 аймагт УИХ-ын 36 дугаар тогтоолын төлөвлөгөөнд тусгасан 5 бүлэг, 42 арга хэмжээ, 114 үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн нөөц боломж, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэн улс орон даяар "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлтийг хийж, албан ёсоор эхлүүлсэн. Тус нээлтийн арга хэмжээний үеэр тулгамдаж буй асуудлаас тодорхой асуудлуудыг "Монгол улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай" УИХ-ын түр хорооны 2023 оны 02 дугаар тогтоолд тусгасан. Тогтоолын хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагууд өөр өөрийн чиг үүрэг хариуцлагатайгаар оролцож байна.