Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Спорт
2023.01.27 14:17
4250
Өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн аваргаас 10 настай охин алтан медаль хүртжээ
 
Словени улсын Блед хотод 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болсон өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 31 улсын тамирчид оролцжээ. 
Тус тэмцээнээс БГД төвийн усанд спорт сургалтын төвийн тамирчин 10 настай Мөнхтөрийн Цэнгүүн 50 метрт мэлхий сэлэлтийн төрлөөр +5 хэмийн нууранд уралдан Алтан медаль хүртэж Монгол улсын түүхэнд өвлийн усанд сэлэлтийн анхны Дэлхийн аварга боллоо.
Орон сууцны хүйтэн усны хэм +12 хэм байдаг аж. Тамирчин охиныг өвөө нь дасгалжуулдаг бөгөөд мөн тус тэмцээнээс Ш.Даваадорж (охины өвөө) 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.