Ардчилсан намын "Үндэсний Бодлогын Хороо"-ны намрын
#ХААЛТЫН хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж АН-ын даргын сунгаа болон XVI Их хурлын тов зарлах тухай асуудлуудыг хэлэлцэж баталсан. Хурлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Үндсэн дүрмийн дагуу “Ардчилсан намын даргын сунгаа”-г зарласан.
Уг шийдвэрийн дагуу Х.Алтанхуяг даргатай Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хороон \ДоСХ \-ноос намын даргын сунгааг зарлан зохион байгуулж байна. Намын даргын сунгаанд долоон гишүүн оролцохоо илэрхийлж бүртгүүлснээр өнөөдөр нэр дэвшигчдэд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, болон ДоСХ-ны удирдлагууд үнэмлэхийг нь гардуулжээ.
Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд:
1. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат
2. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан
3. Ардчилсан намын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр
4. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд
5. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар
6. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн
7. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар оролцож нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
Намын даргыг сонгох сунгааны сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж байгаа бөгөөд маргааш буюу 2023 оны 01 дүгээр сарын 28 -ны өдөр сурталчилгаа дуусч Ардчилсан намын цахим бүртгэлд бүртгэлтэй 150.000 мянган Ардчилсан намын гишүүд, дэмжигчид санал хураалтад оролцож Ардчилсан намын шинэ даргаа сонгох юм.
Мөн АН-ын даргын санал хураалтаас өмнө намын шинэчилсэн бүртгэлийг хийж байна. Энэ шинэчилсэн бүртгэлийг цахимаар хийж байгаа бөгөөд Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан намын татвараа төлсөн бүх гишүүд цахимаар саналаа өгөх юм. Намын даргын сонгуулийн хажуугаар намынхаа гишүүдийн бүртгэлийг цахимжуулах, шинэчлэх том ажлыг мөн давхар хийж байна.