Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.01.29 11:54
1286
ҮСХ: Улсын хэмжээнд төлөөлөх чадвар бүхий 1570 иргэн мэдээлэл цуглуулалтад хамрагдана

“ЗӨВЛӨЛДӨЖ ШИЙДЬЕ” ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ЭХНИЙ ШАТНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Улсын хэмжээнд төлөөлөх чадвар бүхий 1570 иргэн нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамрагдах юм. Санал асуулгын явц 1-р сарын 28-ны 20.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 42 хувьтай байна. 

Санал асуулгад оролцогч иргэдийн хувьд, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн хүрээнд дуу хоолойгоо хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. 

Эхний шатны мэдээлэл цуглуулалт 2-р сарын 2-ыг дуустал улс орон даяар үргэлжилнэ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.