Баялаг бүтээгч
2023.01.29 16:50
4207
Б.Алтангэрэл: “Монфрэш сүү” компани хүнсний хувьсгалд ач холбогдол өгч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг нар үндэсний үйлдвэрлэгч Монфрэш группын "Монфрэш сүү" компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

МонФрэш групп нь анх 1998 онд Швед улсын дэлхийн тэргүүний дэвшилтэт Tetra Pak компанийн технологийг Монголд анх удаа нэврүүлэн төрөл бүрийн жимсний шүүсийг үйлдвэрлэн, хэрэглэгчиддээ хүргэж бизнесийн гараагаа эхэлж байсан. Өдгөө улс эх орныхоо хүнсний үйлдвэрлэл болон эдийн засагт өөрийн хувь нэмрийг оруулсан 200 гаруй ажилтантай, үндэсний хэмжээний томоохон групп компани болон үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлжээ.

"Монфрэш сүү" компанийн хувьд анх 2.5%-ийн тослогтой "МонФрэш" сvvг vйлдвэрлэн зах зээлд нэвтрvvлж байсан бол өнөөдрийн байдлаар ард тvмний танил, байнгын хэрэглээ болсон 30 гаруй нэр төрлийн бvтээгдэхvvнvүд, 100% Монгол үнээний цэвэр сүүгээр Франци технологиор үйлдвэрлэсэн органик 4 төрлийн бяслаг vйлдвэрлэн зах зээлд нийлvvлж байна.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага , Олон улсын валютын сан зэрэг байгууллага 2023 онд хүн төрлөхтний өмнө тулгамдаж буй асуудлуудаар ОХУ Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, эдийн засгийн шок зэргийг нэрлэжээ. Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй энэ асуудлууд нь хэтдээ дараагийн том сорилт хүнсний хомсдол, "хүнсний хямрал"-д хүргэх юм. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анзаарч харан эх орондоо хүнсний хувьсгал хийх гэж байгаа нь дэлхий нийтийн хүнсний хувьсгалыг Монгол Улс манлайлан эхлүүлж байгаатай адил хэрэг. Энэ хүрээнд Ерөнхийлөгч болон ЕТГ нийтдээ 80 гаруй үйлдвэрт ажиллаад байна. Цаашид ч тэднийг сонсож, бодлого шийдвэрт тусгах ажил үргэлжилнэ. Дотооддоо баялаг бүтээж байгаа бүхий л үйлдвэрлэгчдийг том, жижиг гэж ялгалгүй саналыг нь сонсож байгаа. Өнгөрсөн хугацаанд хүнсний хувьсгалыг эсэргүүцсэн нэг ч хувь хүн, аж ахуйн нэгжтэй таараагүй бөгөөд хүн бүр энэ ажлын ач холбогдлыг ойлгож, дэмжиж байгаад их урам зориг авч байна.

ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг:

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжээд 7 сар болж байна. Энэ хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг баталж, гол хэрэгжүүлэгчээр нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ажиллаж байна. Мөн бусад 30 орчим төрийн байгууллага, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй хамтарч ажиллаж байгаагаараа их онцлог. Өнөөдрийн хувьд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөхтэй хамтран ажиллаж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ санал хүсэлтийг сонслоо. Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдсэн ч түүнийг боловсруулах үйлдвэр хангалтгүй байна. Мөн мал аж ахуйн салбар хөгжихийн хэрээр ажиллах боловсон хүчин, мэргэжлийн хүний дутагдалд орж байна. Эдгээр асуудлыг УИХ-ын 36-р тогтоолын хүрээнд шийдвэрлэх боломжтой юм.

"Монфрэш сүү" компанийн Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл:

Манай компани сүү, сүүн бvтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэх зорилготойгоор 2003 онд байгуулагдан олон үе шат бүхий төсөл хэрэгжүүлж дэлхийд тэргүүлэх Тетра Пак компанийн технологи бvхий орчин vеийн өндөр хvчин чадалтай vйлдвэр байгуулан vйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр манай үйлдвэрт Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг нар зочилж,бидний асуудлыг сонсож байгаад баяртай байна. Энэ уулзалтын үр дүнд олон мэдээлэл авлаа. Манай компани байгуулагдсан цагаасаа л ард иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангахад анхаарч ирсэн. Энэ утгаараа "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн ач холбогдол өгч байна. Бид хуримтлуулсан мэдлэг туршлагаа ашиглан, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулахад хувь нэмэр оруулах болно.

 
 
 
 
2000