Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Боловсрол
2023.01.30 09:20
4246
ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл гуравдугаар сарын 24-нийг дуустал үргэлжилнэ

ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлж байна. Хоёрдугаар улирлын хичээл гуравдугаар сарын 24-нийг дуустал үргэлжлэх бөгөөд гуравдугаар улиралд нэг  долоо хоног амрах юм.

Энэ хичээлийн жил гурван улиралтай. Тодруулбал,

  • - 1-3 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 3-наас тавдугаар сарын 26-ныг дуустал
  • - 4-5 дугаар ангийнхан дөрөвдүгээр сарын 3-наас зургаадугаар сарын 2-ныг хүртэл хичээллээд зуны амралт эхэлнэ.

Харин дунд, ахлах ангийнхан дөрөвдүгээр сарын 3-наас зургаадугаар сарын 2-н хүртэл хичээллээд зургаадугаар сарын 5-9-н хүртэл шалгалтаа өгөөд амрах хуваарьтай байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурч байгаагаас нэгдүгээр ангид 77,752, төгсөх буюу 12 дугаар ангийн 33,459 сурагч байна.