Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.01.30 10:25
3336
Ерөнхийлөгчийн хориг тавьсан хуулийн талаар 11 цагт мэдээлэл хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавихаар болсон. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2023.11.00/ мэдээлэл хийхээр болжээ. 

Хуулийн төслийг богино хугацаанд хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчин баталсан төдийгүй хангалттай судалгаа хийгээгүй хэмээн хуульчид, хэвлэл мэдээллийнхэн, хүний эрхийн төлөө байгууллагууд эсэргүүцэж байгаа бөгөөд хүний эрхийг хамгаалах бус иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халтай болсон хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм.