Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.01.31 08:51
1369
Х.Булгантуяаг Монголын социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр томиллоо

МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит бус их хурал болж, ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн, Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяаг сонголоо.

НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сунгаанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Соёлын сайд Ч.Номин нар өрсөлдөнө гэх мэдээлэл байсан ч УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэхүү сунгаанд өрсөлдөхгүй гэдгээ зарлаж, нэрээ татсан бол сайд Ч.Номин өрсөлдөөгүй юм. Мөн тус хуралдаанаас НАМЭХ гэх нэрийг Монголын Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчилсөн юм.