Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.01.31 10:02
871
Тариа андуурч хийж 4 хүүхдийг өнчрүүлж үлдээсэн "Сувилагчид" холбогдох шүүх хурал хоёрдугаар сарын 15-н хүртэл хойшлов

Шүүх хурлаас гарсан шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Уртнасан танилцуулсан. 

Ө.Урантуяа" Шүүгдэгч Нарантуяад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч гэм буруугийн шүүхийг 2023 оны нэгдүгээр сарын 23-ны 14:30 цагт товлосон боловч иргэний хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Мөн талуудаас гэрч, эмч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг тус тус хүлээн авч хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны 11:00 цагт товлосон байна” гэв.  

Хохирогчийн ар гэрээс тодруулахад" Өргөө амаржих газар ажилтныхаа буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн. Мэргэжлийн мэдлэггүй сувилагч одоо хүртэл ажлаа хийж байгаа. Бид их юм туулж байна. Цагаа тулахаар ар гэрийг дуудаж уулзахдаа хэлж байсан үгнээсээ буцдаг юм байна лээ. Ар гэр нь буруу ойлголттой юм яриад яваад байна гэсэн, бидэнд баримт байгаа. Бид тухайн сувилагчийн араас хэл ам хийж яваагүй хуулийн байгууллагад нь итгээд орхисон. Тодорхой хэрэг, өөрсдөө ч хоёр дахин уулзаж тариа андуурч хийсэн гэдэгээ хэлсэн. Талийгаачийн бага хүүхэд нь одоо 5 настай, төрсөн эхийг нь орлох хүн байхгүй шүү дээ. Бид нар ээлжээр очиж асардаг. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж хүлээж байна"" гэв.