Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2023.01.31 11:58
3365
Б.Намуун: Хөгжлийн банктай холбогдуулан худал гүтгэвэл шүүхэд хандана

Хөгжлийн Банкны зээлийн асуудлаар хоёр дахь сонсгол хоёрдугаар сарын сарын 6, 7, 8-ны өдрүүдэд болно. Энэхүү сонсголд 43 гэрчийг дуудах бөгөөд “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин нар буюу Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүүхдүүд гэрчээр дуудагдаж байгаа талаар Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр /2023.01.30/ мэдээлсэн.

Уг асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун мэдэгдэл гаргажээ.

Б.Намуун: "Бидний гэр бүл, үр хүүхэд болон хамаарал бүхий компани "Хөгжлийн Банкны санхүүжилт бүхий Засгийн Газрын төсөл хөтөлбөр"-тэй ямар ч холбогдолгүй бөгөөд төслийн зээлийг аваагүй. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор олон нийтэд худал мэдээ түгээж, бидний нэр хүндэд халдсан тохиолдолд Монгол Улсын шүүхэд хандаж нэр хүндээ сэргээлгэх болно" хэмээв.