Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.01.31 15:56
4427
Хан-Уул дүүрэгт 300 хүүхдийн багтаамжтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд 160 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо нь дүүргийн алслагдсан 4121 мянган хүн амтай, 1282 мянган өрхтэй хороо юм. Улсын төсвөөр 160 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орсноор тус хорооны сургууль хоёр ээлжээр хичээллэж байсан бол өнөөдрөөс эхлээд нэг ээлжид бүрэн шилжиж байна. Мөн сурагчид дугуйлан, сонгон секцэд хамрагдаж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болжээ. 

165 дугаар сургуульд өнөөдрийн байдлаар 5 бүлгийн 140 орчим хүүхэд суралцаж, 23 багш, ажилчидтай үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. 

Барилга байгууламжийн зохион байгуулалтын хувьд стандарт бүхий урлаг, спортын заалтай, хөгжлийн төв, номын сан, гал тогоо, хувцасны өрөө зэргийг Олон улсын стандартаар тохижуулсан байна.

Шинээр ашиглалтад орсон 165 дугаар сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан болон хороо, дүүргийн холбогдох удирдлагууд, эцэг эхчүүдийн төлөөлөл, сурагчид оролцлоо.