Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.01.31 16:36
485
Монгол Улс авлигын индексээр 180 орноос 116 дугаарт жагсчээ

Олон улсын "Транспаренси" интэрнэшнл байгууллагаас 2022 оны Авлигын төсөөллийн индексийг танилцуулжээ. 

Монгол улсын авлигын индексийн сүүлийн таван жилийн оноо 

  • 2017 онд 36 оноо авч, 180 улсаас 103 дугаар байрт 
  • 2018 онд 37 оноо авч, 180 улсаас 93 дугаар байрт 
  • 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт 
  • 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт 
  • 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт 
  • 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.
  • Авлигын индексээр хэмждэг зүйл:

    • Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх 
    • Төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх 
    • Төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх 
    • Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх 
    • Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг. 
    • Авлига авсан өгсөн тохиолдол тус бүр 
    • Татвараас зугтааж зайлсхийсэн эсэх 
    • Хууль бус санхүүгийн гүйлгээ
    • Мөнгө угаах гэмт хэрэг 
    • Далд эдийн засаг 
    • Тухайн улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, үр нөлөөг хэмжихгүй юм байна.