Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.02.01 09:43
467
Шүүмжлэл дагуулаад байсан "бэлгийн багцын" 1,3 тэрбум болон 900 сая төгрөгийн тендерийг цуцалжээ

Сүхбаатар дүүрэг одонтой эхчүүдэд өгөх бэлгийн багцын ₮900 сая, ахмадуудын бэлгийн багцын ₮1.3 тэрбумын тендер зарлаад байсан. Тэгвэл тус дүүргийн ЗДТГ-аас тендерүүдийг цуцалжээ. 

Тендерийг цуцалсан тухай мэдээлэлдээ  "Төсвийн болон төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлан 2020-2022 онд ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулаагүй. Энэ жил цагаан сарын баярыг ард нийтээрээ тэмдэглэхээр бэлтгэж байгаа энэ үед ахмадуудын амьдралд бодит дэмжлэг болохуйц гурил, будаа, тавгийн еэвэн өгөхөөр дүүргийн ИТХ-аар батлуулан уг сонгон шалгаруулалтуудыг зарласан хэмээн тайлбарлажээ. 

 

Ахмадуудад хүнсний дэмжлэг үзүүлэхээр зарласан тендерүүдийг цуцалж, уг худалдан авах ажиллагааны хөрөнгийг дүүргийн ахмадууд болон олон хүүхэдтэй эхчүүдийн нийгэм, соёлын болон эрүүл мэндэд чиглэсэн арга хэмжээ болгон өөрчилжээ.