Нийгэм
2023.02.01 10:10
2201
Сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 6.6 жил хорих ял оноожээ

Улсын хилээр сэтгэцэд нөлөөлт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ

 

   Шүүгдэгч Ц нь Америкийн Нэгдсэн улсаас 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн хяналтын бүсэд бусдын бичиг баримтын хуулбар болон илгээмжийн бичиг зэргийг ашиглан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэр, төрөл зэргийг “камерын тос” гэж худал мэдээлэл бүртгүүлсэн байна.  Тухайн үед Гаалийн эрх бүхий албан тушаалтан үйлдлийг нь таслан зогсоож саатуулжээ. Нийслэлийн Прокурорын газраас Ц-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  

  Шүүгдэгч Ц-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.