Нийгэм
2023.02.01 10:47
465
Зудын эрсдэлийг бууруулахад зориулж АНУ-аас 100 мянган ам.долларыг олгоно

     АНУ-ын Засгийн газар Монгол Улсад зудын эрсдлийг бууруулах хүчин чармайлтын хүрээнд 100 мянган ам. долларын тусламжийг Олон Улсын Хөгжлийн Агентлагаас Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан олгохоор боллоо.

Тэгвэл энэхүү тусламж нь эрсдэлтэй бүсийн малчин айлуудад мөнгөн тэтгэлгийн хэлбэрээр очих аж.

    2010 оноос хойш Олон Улсын Хөгжлийн Агентлагаас 8 сая орчим ам.долларыг Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрт зарцуулжээ хэмээн АНУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.