Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.02.01 11:33
2561
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татах тогтоол баталжээ

АТГ-аас 2022 оны 12-р сарын 13-нд хэвлэлийн бага хурал хийх үедээ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй хүмүүсийн дотор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн нэрийг зарласан.

Ж.Мөнхбат гишүүний тухайд нэлээд эртнээс буюу ЗГХЭГ-ын дарга байхдаа БНХАУ-ын аж ахуйн нэгжид таван сая тонн нүүрс худалдахаар тохиролцсон гэх дуулианд холбогдсон ч тэгсхийгээд мартагдаад байсан. Тэгвэл дуулианы эзэн Ж.Мөнхбат гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргажээ.

УИХ-ийн гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татах тогтоол батлаад буй юм.