Иргэд "Тогтолцооны өөрчлөлтийн асуудал болон Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга"-тай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлнэ гэв.
Тэд, Одоо хэлэлцэгдэж буй 5 бүлэг 62 зүйл заалт бүхий Үндсэн хуулийн төслийг бүрэн уншиж танилцахад төрийн эрхийг ард иргэдэд шилжүүлээгүй, тогтолцооны өөрчлөлт хийгдээгүй байна. Энэ улсын эзэн нь ард түмэн юм уу, эсвэл нам юм уу. Олонх болсон нам хуулийг хэлэлцээд баталдаг. Тэр хуулиараа бүх ард түмнийг удирдаж байгаа нь буруу.
Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн 30.3-т 10 мянга болон түүнээс дээш тооны иргэд хууль санаачлах эрхтэй болж байгаа ч тус хуулийн төслийг төрийн байгууллагууд хуулийг хэлэлцэх, батлах шат руу оруулахгүй шууд буцаадаг. Ард иргэдээс түрүүлж шийдвэрлэдэг байхаар бичигдсэн.
Мөн гуравдугаар бүлгийн 30.12-т Нам бус иргэдийн танхим болох УИХ нь намуудын төлөөллийн танхим болох улсын бага хурлын боловсруулан хэлэлцэж байгаа батлаад өргөн барьсан хуулийг соёрхон баталж өгөөгүй тохиолдолд улсын бага хурал нь өөрөө дотооддоо дахин хэлэлцээд иргэдийн танхимын хоригийг үл хэрэгсэн шууд батлагдсанд тооцох. Олон нийт, ард иргэдэд тулгах боломжтойгоор бичигдсэн гэх мэт журам тусгасан нь иргэдэд ээлгүй. Эрх баригч нам өөрсдөдөө тохирсон хуулийг баталж байна.
Тийм учраас хууль тогтоох байгууллага засгийн газраас тусдаа байх ёстой" хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.
Шууд дамжуулалтыг үзэх: