Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.02.01 15:07
3148
Сүүлийн гурван жилд койнтой холбоотой 468 хэрэг бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагаас койнтой холбоотой мэдээлэл хийлээ.

Монгол улс 2022 оны нэгдүгээр сард виртуал хөрөнгийн зохицуулах хуультай болсон. Өнөөдрийн байдлаар манай улсад 12 биржүүд дээр 37 койн арилжаалагдаж байна. Цагдаагийн ерөнхий газар зах зээлийн зарчмаараа хэвийн явж байгаа койн, токенуудыг шалгахгүй. Харин илт луйврын шинжтэй, хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй койнуудыг шалгаж байгаа гэв.

Манай улсад 2020 оноос хойш виртуал хөрөнгөтэй холбоотой 468 хэрэг бүртгэгдсэн байна. Үүний дийлэнх нь буюу 430 нь залилах гэмт хэргийн төрлөөр бүртгэгдсэн. 2019 онд койноо залилуулсан гэх хэрэг бүртгэгдээгүй бол 2020 онд 9 хэрэг, 2021 онд 81 хэрэг, 2022 онд 370 хэрэг, 2023 он гарснаас хойш 8 хэрэг бүртгэгджээ. Койнтой холбоотой нарийн мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооноос авах нь зүйтэй гэв.

Өнөөдөр гэхэд ХУД-ийн шүүхээр 25 иргэнийг залилаад 300 гаруй сая төгрөг авсан иргэн Б долоон жилийн ял авлаа. Мөн өнгөрсөн жил Монгол Улсын иргэд крипто валютынхаа нууц үгээ алдан хөрөнгөө гадагшаа алдсаныг нь Монгол руу буцаан татаж авсан ба тухайн хэргийг үйлдсэн гэмт этгээдэд гурван жилийн ял оноосон байна.

Шууд дамжуулалтыг үзэх: