Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.02.01 17:29
1282
БХБ-ын сайд асан Б.Мөнхбаатарыг Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  /2023.02.01/ Барилга хот байгуулалтын сайд асан Б.Мөнхбаатарыг АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар томилжээ. Мөн Япон улсын Осака хотод суух Ерөнхий консулаар Н.Энх-Амгаланг томилсон бол БНХАУ-ын Шанхай хотод суух Консулаар Д.Болдыг тус, тус томилжээ.