Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.02.02 08:10
841
Үйл явдал: "Эрдэнэт үйлдвэрийн" удирдлагууд төсвийн мөнгөөр зочид буудал барьсан гэх асуудлаар мэдээлэл хийнэ

Хоёрдугаар сарын 2-ны өдөр болох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

09.00-18.00 цагт: Монголын Хүүхдийн ордонд: Дэлхийн нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилго, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого болон ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч “Олон улсын эко-сургууль, цэцэрлэг хөтөлбөр”-ийн Үндэсний YII чуулган болно.

11.00 цагт: “Юнион” төвд “Монголын Төмөр зам” компани төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлт, шинээр тавих төмөр замуудын талаар мэдээлнэ. Утас: 9919-6244.

11.00-13.00 цагт: Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг угтан, ХСҮТ, эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо хамтран сэтгүүлчдэд зориулсан уулзалт, сургалт зохион байгуулна. Утас: 9910-6580, 8802-3206.

12.00 цагт:  “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын хүнд суртал, хууль зөрчсөн, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгөөр үр ашиггүй зочид буудал барьсан талаар экологич Д.Туяа мэдээлэл хийнэ.

14.00 цагт: Үндэсний музейд “ИХ ЖАНЖИН ДАМДИНЫ СҮХБААТАР ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БҮТЭЭЛД МӨНХӨРСӨН НЬ” тусгай үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 7011-0913, 7011-0911.