“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын хууль зөрчсөн, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгөөр үр ашиггүй зочид буудал барьсан гэх асуудлаар экологич Д.Туяа мэдээлэл хийлээ.
Тэрээр "Нэгдүгээрт, Төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрийн газрын удирдлагууд Булган аймгийн нутаг дэвсгэр дээр, Эрдэнэт хотоос 70 гаруй км-ийн зайд уулын аманд 210 ортой тансаг зэрэглэлийн зочид буудал барьж байгаа. Энэ асуудлаар 2021, 2022, 2023 гээд 3 жил дамнаж орон нутгийн иргэдээс авах ёстой саналыг аваагүй, байгаль орчин ачлал жуулчлалын яамаар тайлан батлуулахдаа хуульд нийцэхгүй хуурамч материал бүрдүүлж орон нутгаас санал аваагүй. Төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр бол 100 хувь төрийн өмчид авсан. Тэгэхээр эндээс гарч байгаа ашиг орлого бол улсын төсөвт төвлөрөх ёстой байтал удирдлагууд нь үр ашиггүй зарцуулж байна гэж үзэж байна.
Удахгүй тэр буудал нь ашиглалтад орох гэж байгаа, орон нутгийн иргэдийн зүгээс хүүхдийн сувилал болгох ёстой гэж үзэж байна. Төсөвт төвлөрүүлэх мөнгийг буруу зарцуулж буй зочид буудлын асуудалд анхаарал хандуулаач ээ! гэж хүсэж байна.
Хоёрдугаарт, Төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрийн газрын одоогийн захирал Ёндон гэдэг хүнийг уул уурхайн сайд байхдаа өөрийн хүүхдүүдийн Герман хэлний дунд сургуулийн төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр сургасан байсан гэдэг асуудал ч мөн үүсэж байсан.
Гуравдугаарт, Үнэхээр 100 хувь энэ үйлдвэр Монгол улсын мэдэлд байдаг юм бол үе үеийн ерөнхий захирлын туслах нь яагаад Орос эмэгтэй байдаг юм бэ гэдэг асуудал байна. Иргэд мэдээлэл авах гэхээр хүндрэл үүсдэг.
2020 оны 10-р сарын 14-нд орон нутгийн сонгуульд болж байх үед, орон нутгийн удирдлагуудтай үгсэн хуйвалдаж иргэдээс санал авахгүйгээр тогтоол гаргаж байсан. Төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрийн газрынхан Монгол улсын хуулийг хүлээж авахгүй, тусгай давуу эрх эдэлж байна" гэв.
Шууд үзэх: