Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах мөн Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх олон эерэг үр дагавартай шийдлийг гаргажээ.
-Өнөөдрийн байдлаар Сэлбэ гол тасарсан нөхцөл байдалтай байгаа. Энэ нь Сэлбэ голыг дагасан замбараагүй төлөвлөлтөөс үүдэлтэйг мэргэжлийн хүмүүс тодорхойлсон. Сэлбэ голын үерийн даланг дагаж 21,6 км-ын тусгай замыг байгуулж автозамын түгжрэлийг бууруулах боломжийг тооцоолсон байна. Тус зам нь 21,6 км эсрэг урсгалтай замтай гэж тооцоолж байгаа бөгөөд 43,2 км авто зам тавигдах юм байна. Сэлбэ голыг дагасан замын ажил хийгдсэнээр голын урсац нэмэгдэх юм.
Сэлбэ гол нь Хэнтийн нурууны урд хэсгээс эх аваад хойноос урагш чиглэлтэй урсахдаа Улаанбаатар хотын зуслан, гэр хорооллын хэсгээр далангүй суурьшлын бүс дундуур урсаж хөрсний бохирдолд өртөж газрын доорх урсцаар хотын төв рүү чиглэн урсдаг. Төвийн хэсгийн 9 км-т далан, түшиц ханыг хийсэн ч үлдсэн 70 хувь нь ил задгай урсаж байдаг бөгөөд 4.2-6 метрийн өндөртэй 4 гүүр, 1.8-3.8 метрийн өндөртэй 16 гүүр, 0.4-1.7 метрийн өндөртэй 11 гүүр байгаа хэдий ч өндрийн хэмжээ харилцан адилгүй, нэгдсэн стандарт шаардлагын дагуу гүйцэтгээгүй, зарим хэсэгтээ голын урсацыг хааж төмөр хоолой хийсэн, гол дагуу газар олголт хийж голын урсгалыг хааж шороо овоолсон зэрэг нь зуны улиралд үерийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 243 дугаар тогтоолоор “Сэлбийн хурдны замын төсөл”, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/211 дугаар захирамжаар “Сэлбэ гол дагуух унадаг дугуйн замын төсөл”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 160 дугаар тогтоолоор “Туул, сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-ийг тус тус баталсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгаа.
Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж “СЭЛБЭ СЭРГЭЛТ” төслийг боловсруулсаныг танилцуулахдаа "Сэлбэ дунд гол дагуу газрын налуу, өндөржилтийг нарийвчлан тооцож инженерийн бэлтгэл арга хэмжээг сайжруулж үерийн даланг 21.6 км байгуулж үерийн эрсдэлийг буруулах, далан дагуу авто машин, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан тусгай замыг байгуулж авто замын түгжрэлийг бууруулахаар тусгасан байна.
Энэ төсөл хэрэгжсэнээр иргэдийг бухимдуулж байгаа автомашины түгжрэл, Сэлбэ голын даланжуулалт, агаарын бохирдол гэсэн үндсэн 3 том асуудлыг шийдвэрлэх бөгөөд төсөл хэрэгжсэнээр Сэлгэ гол дагуух ил байдаг инженерийн шугам сүлжээг хонгилын системд хийж инженерийн дэд бүтцийн хүртээмжийг гэр хорооллын хэсэг рүү татаж барилгажилтыг дэмжиж агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн идэвхтэй хөдөлгөөний дэмжиж гол дагуу унадаг дугуйн зам, явган зам, орчны тохижилттой байхаар төлөвлөлтийг боловсруулсан.
Төслийн давуу тал:
Бид нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль экологи, иргэдэд ээлтэй байхаар боловсруулсан төслүүдийг хэрэгжүүлж буй нь зөв шийдэл болж байгаа юм.