Нийгэм
2023.02.07 11:45
2962
Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан, ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нарыг АТГ-д шалгуулах хүсэлтээ өглөө

Уул уурхайгүй Хөвсгөл ТББ-ын зүгээс өнөөдөр АТГ-т нэр бүхий 8 хүнийг шалгуулах хүсэлтээ өгч байгаагаа мэдэгдлээ. Учир нь 2019 оноос хойш нийт нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтанд авч, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/07 тоот захирамжаар Могойн гол ХК-ын уурхайгаас нүүрс тээвэрлэхийг хориглосон байна. Гэтэл өнөөдрийг хүртэл буюу 2023 он хүртэл нүүрс тээвэр үргэлжилсээр байгаль орчин хор хөнөөлтэй үйл ажиллагаа явагдсаар байна. Өнөөдрийн байдлаар өдөрт 50-100 тооны автомашин цуваа үүсгэж ямар ч хяналтгүй тээвэр хийж байгаль орчин, хүн тээвэр, зам гүүрэнд ноцтой хохирол учруулсаар байгаа юм.

Энэхүү хууль бус үйлдлийг  аймгийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төвүүдэд удуу дараа мэдэгдэж акт тогтоолгосоор байтал ямар ч арга хэмжээ авахгүй байгаа учраас ийнхүү АТГ-д хандаж байна гэлээ. Өнөөдөр Уул уурхайгүй Хөвсгөл ТББ-аас өнөөдөр Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан, ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, МХГ-ын дарга асан Д.Түмэнбаяр, Цагдаагийн газрын дарга Т.Ганхуяг, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга П.Мөнхжаргал, Авто тээврийн төвийн дарга нарыг Ө.Баттулга, тус компанийн гүйцэтгэх захирал Батхүү нарыг АТГ-д шалгуулах хүсэлтээ өгсөн юм.