Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2023.02.07 13:45
4038
Филиппин улсын Себү хот дахь Англи хэлний вакуумжуулсан Зуны сургалтын бүртгэл эхэллээ

Олон жилийн туршлагатай “Масс” академи нь сурагчдын зуны амралтаар зохион байгуулагдах Филиппин улсын Себү хот дахь хамгийн топ сургуулиудад суралцуулах Англи хэлний вакуумжуулсан сургалтын бүртгэлээ эхлүүллээ.

Манай “Зуны сургалт-2023" Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөр нь ганцаарчилсан 4 цаг, группээр 4 цаг, бие даан 2 цаг нийт 8-10 цагийг дан гадаад багштай хичээллэдгээрээ давуу талтай ба суралцсан сурагчдын хэлний мэдлэг тодорхой хувиар сайжирч сурагчид сэтгэл хангалуун ирдгээрээ онцлогтой.

Амралтын өдрүүдээр олон орны хүүхдүүдтэй хамтран Филиппиний үзэсгэлэнтэй газруудаар аялж зугаалахын зэрэгцээ олон сайхан уралдаан тэмцээнд хамрагдаж цагийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрөөж өөрийгөө хөгжүүлэх боломжтой.

Элсэлт авах болон буцах хугацаа:

 /нийт 4 долоо хоног =28-30 өдөр/

 1-р ээлж: очих өдөр 6-р сарын 11

 2-р ээлж: очих өдөр 6-р сарын 18

 3-р ээлж: очих өдөр 6-р сарын 25

 4-р ээлж очих өдөр 7-р сарын 02

5-р ээлж: очих өдөр 7-р сарын 09

 6-р ээлж: очих өдөр 7-р сарын 16

7-р ээлж: очих өдөр 7-р сарын 23

8-р ээлж: очих өдөр 7-р сарын 30

 9-р ээлж: очих өдөр 8-р сарын 05 гэсэн 9 ээлжээр явагдана.

Хөтөлбөрт 9-15 нас, 16-18 насны хүүхдүүд хамрагдах боломжтой бөгөөд сургалтын төлбөр нь 2,600 ам.доллар. Энэ үнэнд онгоцны билетийн мөнгө, халаасны мөнгө ороогүй болно. Мөн билетээ эрт захиалбал илүү хямд үнээр авах боломжтой.

Үнэнд багтсан зүйлс:

-Сургалтын төлбөр:  Өдөр бүр 8-10 цаг хичээл, сурах бичиг, дүрэмт хувцас

-Байр: Хүүхдийн байрлах дотуур байр /өрөөндөө 3-уулаа/

-Хоол: Өдөр бүр 4-удаагийн хоол, цай

-Амралтын өдрүүдийн үйл ажиллагаа /Амралтын өдрүүдэд аялалтай/

-Монгол менежер хариуцан 24 цаг хамт байрлана

Бусдаас ялгарах давуу тал:

Бид сургалтын чанарт онцгой анхаарч ажилладгаас гадна тэдний аюулгүй байдал, эрүүл мэнд, байрлах байр, орчин, хоолны чанарт хяналт тавин ажиллаж, сурагчдын өдөр тутмын мэдээллийг эцэг эхэд тогтмол шуурхай мэдээлэн ажилладаг зэрэг бусдаас ялгарах онцлогтой ба олон жилийн дадлага туршлагатай. Бид та бүхэнд сургалтын чанарыг амлаж байна.