Сар шинийн баяраар айл бүр идээний дээдийг засаж, шинэ дээл хувцсаа өмсөн, ахмад буурлаа хүндэтгэн золгодог уламжлалтай. Энэ жил Монголчууд бид “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин усан туулай жилтэй золгох гэж байна. Манай сурвалжлах баг удахгүй болох сар шинийн баярын бэлтгэл ажилд зориулан Дүнжингарав худалдааны төвөөс үндэсний дээл, хувцас, хэвийн боов, цагаан идээний үнийг тус тус сурвалжиллаа.
Энэ жилийн хувьд хэвийн боовны үнэ өмнөх жилтэй харьцуулахад 1000-1500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд:
Харин Монгол үндэсний дээл хэлбэр хийц, загвар, материалаасаа шалтгаалаад 180,000-1,000,000 төгрөгийн үнэтэй байна. Үүнд:
Монголчууд бид хоёр жилийн хугацаанд цар тахлын хүнд нөхцөл байдлаас үүдэн сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглээгүй билээ. Цар тахлын хямралаас болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон үндэсний дээл хувцас 10000-20000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч хөл хорио цуцлагдсан энэ жил Монголчууд уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэх төлөвтэй байгааг зах, худалдааны төвийг чиглэх иргэдийн хөл хөдөлгөөнөөс харж болох юм.
Шууд дамжуулалтыг үзэх: