Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2023.02.13 15:51
3625
Эрүүл хооллох хүсэлтэй хүн бүрийн сонголт “Премиум Бийф Жэрки” хатаасан үхрийн мах

Үндэсний үйлдвэрлэгч “Жултин” корпорацийн “Премиум Бийф Жэрки” брэндийн хамт олныг “Баялаг бүтээгч-entrepreneur ” нэвтрүүлэг онцолж байна.

“Премиум бийф жэрки” брэндийн бүтээгдэхүүн нь Монгол орны бэлчээрийн үхрийн махыг европын уламжлалт аргатай хослуулан 100 хувь гар аргаар хатааж хийдгээрээ онцлог. Нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж буй тус хамт олон хэрэглэгчдийг эрүүл, амттай бүтээгдэхүүнээр дайлахыг зорьж байна.
Олон улсын стандартын дагуу, европын уламжлалт технологиор монголд анх удаа үйлдвэрлэгдэж байгаа тус бүтээгдэхүүн нь уураг 48,6 хувь, илчлэг 248 хувь ккал, тэжээллэг чанар өндөр тул 3-аас дээш насны бүх хүмүүс хэрэглэхэд тохиромжтой, химийн гаралтай бодис агуулаагүй, хүний биед сөрөг нөлөөгүй.

“Жэрки” буюу хатаасан үхрийн мах үйлдвэрлэдэг хэд хэдэн үйлдвэр монголд бий. Гэвч тэднийг хагас боловсруулсан тул шууд хэрэглэж болдоггүй. Тэгвэл “Премиум бийф жэрки” брэндийн бүтээгдэхүүнийг чанаж болгохгүйгээр шууд хэрэглэж болохоос гадна архи, пивоны даруулга хийх, аялал зугаалгаар явахдаа шууд болон чанаж шөл гаргах, дасгал хөдөлгөөн хийдэг, жингээ барьдаг, хүмүүс эрүүл хооллох зорилгоор хэрэглэхэд нэн тохиромжтой.

“Жултин” корпорацийн үүсгэн байгуулагч Ван Рооеэйн Жулие нь олон жил гадаадад амьдарч байгаад эх орондоо хийж, бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй иржээ. Өмнө нь гэр бүлийн хүрээнд хүлэмжийн аж ахуй эрхэлж, хүнсний салбарт ихээхэн туршлага хуримтлуулж байсан тул хүнс үйлдвэрлэлийн салбарт хүч үзэхээр зориг шулуудсан байна. Иймд нөхөртөө болон найзууддаа байнга хийж өгдөг, эргэн тойрны хүмүүсийнх нь амтархан нэхэж хийлгэдэг хатаасан үхрийн махыг илүү олон хүнд хүргэх санаа төрж, үйлдвэрлэлээ эхлүүлсэн тухайгаа хуучилсан юм.

Хэрэглэгчид хатаасан үхрийн мах гэхээр монголчууд эртнээс уламжилж ирсэн борц юм байна гэж ойлгох нь их. Хатаасан гэдгээрээ адил төстэй байж болох ч үйлдвэрлэлийн олон процессыг дамжиж хэрэглэгчдэд хүрдгээрээ ялгаатай. Өөрөөр хэлбэл энгийн борц шиг түүхийгээр нь шууд хатаадаггүй гэсэн үг. Тус бүтээгдэхүүнийг зөвхөн үхрийн гуяны махаар л хийдэг. Учир нь үхрийн гуяны мах нь хамгийн амттай, идэхэд тохиромжтой юм. Үхрийн гуяыг ямар ч өөхгүй болтол нь шулж, ялгаад тусгай төхөөрөмжөөр хэрчдэг. Үүний дараа бактерийг устгах хүний биед хор нөлөөгүй амталгааны тусгай жороор амталж, 12 цаг байлгана. Бэлэн болмогц нь хатаах төхөөрөмжид хийдэг.
“Премиум бийф жэрки” брэнд нь байгуулагдаад удаагүй тул маркетинг, сурталчилгааг төдийлөн хийж амжаагүй. Гэхдээ нэг хэрэглэж үзсэн хүн дараагийн удаа татгалздаггүй, байнгын хэрэглэгч ихтэй болж байгаа нь тус хамт олонд урам зориг өгч буйг хэлж байв.
Одоогоор экспортод гаргаж амжаагүй байгаа ч гадаад улс орон луу аялж байгаа иргэд гар тээшиндээ авч яваад, найз нөхөд, гэр бүлийн хүмүүстээ өгөх бүрэн боломжтой юм. Учир нь олон улсын стандартад нийцсэн сав баглаа боодолтой бөгөөд Англи-монгол  орчуулгатай, олон улсад бүртгэгдсэн бар кодтой тул аль ч улс оронд саадгүй нэвтрэх давуу талтай байна.
Тус бүтээгдэхүүнийг M Mart худалдааны төвийн бүх салбараас худалдан авах боломжтой.