Засгийн газрын хуралдаанаар төрөөс 13 тэрбум төгрөг гаргаж, 5.5 сая үхрийг ээмэгжүүлэхийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгасан нь шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл эл асуудалдтай холбогдуулан БХБ-ийн сайд Ц.Даваасүрэн өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр" Мал ээмэгжүүлэхийг шүүмжилж байгаа хүмүүс бол Монголын махыг экспортонд гаргахгүй гэсэн гадныхны явуулга байх өө.
Ер нь үхэр, адууг дугаар код, QR-аар бүртгэж хэний үхрийн мах болох, дараа нь хэн хариуцлага хүлээхийг бичиж өгөхгүйгээр махыг нь экспортолж болдоггүй журам дэлхийд үйлчилдэг. Мах экспортонд гарвал манай Эдтйг засаг, валютын нөөц нэмэгдэнэ, малчдын орлого нэмэгдэж, хот руу төвлөрөхгүй байх ач холбогдолтой . Зарим нөхөд Улс орныхоо хөгжлийн төлөө сэтгэл гаргасан хүн бүрийг хорлодог, харийнхны гар хөлд үйлчилдэг юм биш үү" гэжээ.