Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Засгийн газар
2023.02.17 13:49
2009
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

Энэ оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж буй Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар сул орон тооны ажлын байрандаа 2023 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.

Нийт 45 ажлын байранд 2023 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагаас эхлэн цахимаар бүртгэл явуулж, гуравдугаар сарын 03-ны өдрийн 17.00 цагт бүртгэл дуусна. Бүртгүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалт гуравдугаар сарын 14-нд явагдаж, шалгалтын комисс тайланг ажлын гурав хоногийн дотор ТАЗ-д хүргүүлэх тов гарчээ. Тус ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн албан ёсны хуудаснаас https://hh.csc.gov.mn/  үзнэ үү.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь хяналт шинжилгээ – үнэлгээ, тандалт судалгаа хийж, хяналт шалгалт явуулах чиглэлээр төрийн байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, хууль тогтоомж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. 

Өөрөөр хэлбэл яам, агентлаг, аймаг, нийслэлийн засаг дарга, УТУГ, ТӨҮГ, ОНӨҮГ -т хууль тогтоомж бодит байдалд хэрхэн нийцэж байна вэ, иргэдэд хүргэж буй үйлчилгээ нь чанартай байна уу зэрэгт анхаарлаа хандуулна. Үүний тулд судалгаа, мониторинг хийж үнэлгээ гаргах юм. Ингэснээр төрийн бүтээмж сайжирч, оновчтой, үр ашигтай засаглал бий болох боломжтой гэж үзэж байна.

Төрийн байгууллага мэргэшсэн, ур чадвартай албан хаагчидтай болж, стандартад нийцсэн үйлчилгээг иргэнд үзүүлдэг болоход Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар чухал үүрэг гүйцэтгэнэ.