Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр буюу 02 дугаар сарын 17-ны 18:00 цагаас Соёлын төв өргөөнд болно.
Энэ жилийн “Морин хуур” наадамд нийт 202 бүтээл бүртгүүлсэн бөгөөд эцсийн шатны шалгаруулалтад шалгарч үлдсэн бүтээлүүдээс шилдэг Мэргэжлийн дуу, Хүүхдийн дуу, Нийтийн дуу, Рок, поп болон орчин цагийн хөгжмийн урсгалын дуунууд гэсэн 4 номинациар шилдгийн шилдгүүдээ тодруулах юм байна.