Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.02.17 14:23
16636
ЦЕГ: Япон улсын иргэн И.Томоко чипс сурталчлах нэрийдлээр ЗГ-ын ордныг бүтэн харуулж, хэд хэдэн удаа бичлэг хийсэн тул зогсоосон

Япон улсын иргэн, зөгийчин Томоко Ибүкүро Төрийн ордны хажуугаар бичлэг хийж явахад нь цагдаагийн алба хаагч түүнд шаардлага тавьж буй бичлэг цахим сүлжээнд тархсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.

Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодрууллаа.

Тэрбээр ”Аливаа улс оронд төрийн эрх барих байгууллагыг тал бүрээс нь дүрс, бичлэг хийхийг хориглодог. Энэ нь гаднын улс оронд мэдээ, мэдээлэл дамжуулахаас эхлээд ямар ч санаа зорилготой байхыг үгүйсгэдэггүй юм байна. Япон улсын Томоко гэх иргэн нь чипс сурталчлах нэрийдлээр Засгийн газрын ордныг бүтэн харуулж, хэд хэдэн удаа урдаас нь эхлэн бичлэг хийсэн.

Төрийн тусгай хамгаалалтын газраас цагдаагийн байгууллагад хүсэлт тавьж, бичлэгийг зогсоолгосон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэдэд энэ зохицуулалт хамаарахгүй бөгөөд зөвхөн гадаадын иргэдэд хамааралтай” гэлээ.