m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.04 08:24
156
Бөхчүүдийг Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ

Их Монгол Улс байгуулсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн улсын баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байгаа билээ. Тэгвэл наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл энэ сарын 9, 10-нд 10-18.00 цагийн хооронд хоёр өдөр үргэлжлэх юм байна. Энэ жил хүчит 512 бөх наадмын зүлэг ногоон дэвжээнээ зодоглох бөгөөд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны бөхчүүд байх юм. Барилдах бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр Монгол бөхийн өргөөнд очиж бүртгүүлэх юм байна. Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй аж.