Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.02.20 11:25
4720
Яруу найрагч Ц.Хуланг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгалаа

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн Шалгах Газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Ц.Хуланг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг нэгдүгээр сарын 20-нд шүүхээс гаргаж байсан юм. Тэгвэл Яруу найрагч Ц.Хуланг дахин нэг сар цагдан хорихоор болжээ. 


Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.