Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд шинэ 224 автобусыг хүлээн авч, иргэддээ үе шаттайгаар үйлчилж эхлээд байна.
Нийтийн тээврийн салбарт 2022 онд 91 автобусаар парк шинэчлэлт хийгдсэн бол 2023 онд парк шинэчлэлтийн ажлууд үргэлжилж 01 дүгээр сард 136, 02 дугаар сард 88 нийт 274 автобусаар парк шинэчлэлт хийж, өнөөдрийн байдлаар 100 гаруй автобус иргэддээ үйлчилж эхлээд байна.