С.Эрдэнэ даргатай Ардчилсан намаас Улсын дээд шүүхийн нэр бүхий 12 шүүгчийг шалгуулахаар АТГ-т хандлаа.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд " Улсын дээд шүүхийн нэр бүхий 12 шүүгч албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар өргөдөл гаргалаа. Улсын дээд шүүхийн гаргасан шийдвэр нь улс төрийн намын тухай хууль болон холбогдох дүрэм журмыг ноцтойгоор зөрчсөн учраас дээд шүүхийн гаргасан захиргааны актыг дараагийн шатны шүүх болох нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Дээд шүүхийн шүүгчдийн гаргасан шийдвэр хууль бус байгаатай холбоотой.
Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралд оролцсон шүүгчид ашиг сонирхлын зөрчилтэй буюу албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус шийдвэр гаргасан байх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хандаж байна" гэлээ.
Шууд үзэх: