Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.03.01 14:09
1030
Б.Батцэцэг: Халимаг иргэнийг хаашаа явсныг хэлэх боломжгүй

ОХУ-ын иргэн Батыр Боромангнаевыг Монгол Улсын хилээр нэвтрүүлээгүй шалтгааны талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа. 

Тэрбээр “ОХУ-ын иргэн хоёрдугаар сарын 23-ны өдөр Хүннү Эйр компанийн онгоцоор Монгол Улсад ирсэн. Гадаад паспортын хугацаа дууссан учир хилийн зурваст зургаа хоносон.

Тухайн иргэнийг өнөөдөр 12:45 цагт өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсаас гаргасан байгаа. Манай төрийн байгууллагууд хуулийн хүрээнд ажиллаж, баримт бичгийн зөрчилтэй ирсэн Халимаг иргэнийг улсын хилээр нэвтрүүлээгүй.

Тухайн иргэнийг хаашаа явсан талаар мэдээлэл өгөх боломжгүй. Өөрийн хүсэлтээр нууцлахыг хүссэн" гэлээ. 

Шууд үзэх: