ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос сар шинийн өмнө мэдээлэл хийж GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрийг түргэн шуурхай үйлчилгээний төвтэй харьцуулах нь шударга бус, энэ хоёрын ялгааг гаргах цаашлаад ТҮЦ-т ажилладаг иргэдийг хэтэрхий заваан хогондоо баригддаг гэж эндүүрэхээ болих,
Энэ нь иргэдийн өөрсдийнх нь ухамсрын асуудал. Мөн ТҮЦ-т ажилладаг хүмүүсийг илт доромжлох, нэр төрийг нь гутаахгүй байх зэрэг шаардлагуудыг гаргаж мэдээлэл хийсэн.
Гэвч дийлэнх автобусны буудлын түц-нүүд аль ч улиралд хадгалалтын горим зөрчсөн ороомог, пришоки, бууз, хуушуур, бургер, кимбабыг ил лангуун дээр хонуулж зарж, худалдана. Мөн ойр орчмоо цэвэрлэх сэтгэл ч тэдэнд дутмаг.
Цаашлаад өсвөр насныханд ширхэгийн тамхи худалдана, гаднах нь халтайсан чанасан өндөг ч лангуун дээр нь хэд хоносон нь мэдэгдэхгүй, нууцаар архи зарах тохиолдол ч цөөнгүй гэх мэтчлэн тоочоод байвал асуудал үнэн хэрэгтээ бор амбаарнуудад байна.
Энэ бол байдаг л асуудал мэт ханддаг. Төрийн байгууллагууд нь цахимаар ажлаа хийж уйлан хайлан хийсэн мэдээллийн хариуд нь түц буулгах тушаалаа бушуухан цуцална.
Олон айлын амьдралын баталгаа хэдий ч хаа хаанаа хариуцлагатай байж эрүүл мэндээ болоод Нийслэлийн өнгө төрх, ирээдүй хойчдоо анхаарах цаг болсон.