Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
С.Эрдэнэ" Ний нуугүй хэлэхэд Ардчилсан намын даргын бүртгэлийг хийх явцад Улсын дээд шүүх яаж ялзарч, яаж доройтож, эрх зүйн хувьд шударга ёсны хувьд дээд шүүхэд итгэх ямар ч итгэл найдвар үлдээгүй юм байна гэдгийг харуулсан үйл явдал болсон.
Дээд шүүхийн явуулсан улс төрийн намын тухай хуулийн дагуу намын бүртгэлтйг хийсэн энэ процесс нь өөрөө шударга ёсыг уландаа гишгэсэн бүдүүлэг хүмүүс ариун нандин байх ёстой хаалтын ард сууж байна.
Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хэдэн нөхдүүд эвлэрлийн ажлын хэсэг гэдэг юм байгуулаад намын дотоод ажил руу эрээ цээргүй орж ирээд, үндсэн дүрэмд байхгүй зүйл заалтыг хэрэгжүүлээд 2017 оны ҮБХ-ны гишүүн байсан хүмүүсийг одоо хүчин төгөлдөр байгаа мэтээр бүртгэж үүнээсээ ҮБХ гэгч хууль бус байгууллагыг хуралдуулаад гэрчилгээ байхгүй, эрх зүйн ямар ч боломжгүй хэдэн нөхдүүд гарын үсэг зураад УДШ-д хүргүүлсэн.
УДШ аливаа улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй, эрхийг нь хуулиар хязгаарласан байдаг. Дээд шүүх зөвхөн шинэ намыг бүртгэх, томилогдсон даргыг бүртгэх л чиг үүрэгтэй" гэв.
Шууд үзэх: