Нийслэлд автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг илрүүлэн баривчилж, шалгалтын ажиллагаагаар 2022 оны 11-р сараас хойш энэ төрлийн 45 гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна.
Уг бүлэг этгээд нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн болон автомашин түрээсэлдэг Аж ахуй нэгж, хувь хүнээс автомашин түрээслэн хуурамч улсын дугаар ашиглан нийслэлийн гудамж, талбай, автомашины ил зогсоолд байршуулсан приус маркийн тээврийн хэрэгслийг сонгож нүүрсэн янданг нь хулгайлдаг байжээ.
Гэмт хэргийн замаар алдсан нүүрсэн янданг худалдан авдаг гэх 8 этгээдийг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Энэ төрлийн замаар алдаж байгаа нүүрсэн яндангийн зах зээлийг судлахад олон улсад “Gold kitco” биржийн өдөр бүрийн ханшийн мэдээгээр нүүрсэн яндангийн үнийг тогтоох бөгөөд монгол төгрөгөөр шилжүүлэн ченж нар худалдан авч, нүүрсэн яндангийн нунтаг бодисыг гарган авч, Монгол Улсын хилээр экспортолдог байжээ.
Сүүлийн 3 жилийн байдлаар нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 29 этгээдийг яллагдагчаар татсанаас:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоолоор гэм буруутай болохыг тогтоож:
Өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаанд 11 этгээдийг яллагдагчаар татан шалгалтын ажиллагаа явуулж байна.