Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэд олон нийтэд түргэн шуурхай хүргэх зорилгоор E-Mongolia нэгдсэн системээр дамжуулан дараах 13 төрлийн лавлагаа үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
ҮҮНД: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагаа
- Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн тухай лавлагаа олгох
- Жолооны үнэмлэхний дэлгэрэнгүй лавлагаа авах
- Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх тухай тодорхойлолт
- Галт зэвсэг эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа
- Иргэний торгуулийн мэдээлэл лавлах төлөлт хийх
- Жолооны үнэмлэх солих, нөхөн олгохЖолоодох эрхийн оноо лавлах
- Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах
- Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл лавлах
- Авто тээврийн хэрэгслийн торгууль төлөх
- Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал
- Галт зэвсгийн сургалтад суусан тухай лавлагаа
- “Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” зэрэг 13 төрлийн лавлагаа, үйлчилгээг “Е-Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 2,256,655 хандалт авсан байна.
Цаашид ирэх онд иргэд, алба хаагч, ажилтнуудад үзүүлж буй 6 төрлийн үйлчилгээг "Төрийн цахим үйлчилгээний “Е-Монголиа" системд холбон цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.