Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн айлдвар - МБШТөв Гандантэгчэнлин хийд болон Төвөдийн зарим хутагт хувилгаадын хүсэлтээр Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээх ба өнөөдөр уг хурлын бэлтгэл номын айлдвар явагдаж байна.
Хурлын үеэр XIV Далай лам Монгол Улсын иргэн 8 настай хүү халхын Х Богд айлдварт сууж байна хэмээн онцлов.
Монголчуудын их оюун санааны тусгаар тогтнол, шашин соёлын бэлгэ тэмдэг болсон X Богд ийнхүү Далай багшаас ерөөл хүртжээ. Энэхүү их номын айлдварт монгол лам нараас гадна сүсэгтэн олон оролцож буй юм байна. 10 дугаар Богдын маань ерөөл авшиг орших болтугай.