Нийгэм
2023.03.09 09:52
2994
Б.Дугархүү эмчийн бэлгийн уруулын мэдээлэл олон эмэгтэйчүүдийг эмзэглүүлэв  

‘’Ай Ёо Доктор’’ нэвтрүүлгээрээ дамжуулан олонд танигдсан Б.Дугархүү эмч эмэгтэйчүүдийн бэлгийн уруулын талаар яриа өрнүүлж охид бүсгүйчүүдийг доромжилсон байдал олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Тэрээр гар хангалга хийсэн эмэгтэйн бэлгийн уруул нь сунаж дэлбээ нь томордог гэх өрөөсгөл ойлголтыг нэвтрүүлгийнхээ үеэр өгсөн.

Монголчууд дунд хэзээний хүрсэн МҮОНРТ-ийн дэлгэцээр гарсан энэхүү нэвтрүүлэг нь олонд хүрэх нь тодорхой. Нэвтрүүлгийн үеэр яригдсан энэхүү сэдвээс болж баярын өдрийнх нь босгон дээр олон мянган эмэгтэйчүүдийн сэтгэл зүрхэнд шаналах шалтгаан болсныг олон нийтийн сүлжээгээр бүсгүйчүүд маань байр сууриа илэрхийлж байлаа.

Зарим гэр бүлийн уур амьсгалд хүртэл өөрчлөлт орсон талаар нэгэн эмэгтэй нийтэлжээ. Тэрээр ‘’Миний бэлгийн уруул төрлөхийн дэлбээ томтой. Гэтэл нөхөртэйгөө энэ талаар ярилцахад эмч хүн, эмнэлгийн дуу сонссон хүн чинь оргүй юм ярихгүй л гэж байна. Надад үнэхээр хүнд туслаа, энэ зүйлээс болж гэр бүлийн уур амьсгал, бэлгийн амьдралд өөрчлөлт орж маш их санаа зовж байна’’ гэжээ. Дээрх гэр бүлийн хувьд 5 жил ханилсан 1 хүүхдийн аав ээжүүд аж.

Нэвтрүүлгийн үеэр яригдсан дээрх сэдэв нь гэх мэтчилэн маш олон эмэгтэйн сэтгэл санааг хохироож, маш олон гэр бүлийн дунд асуудал үүсгэх шалтгаан болжээ. Энэ бол хүний эрхэд халдсан маш том доромжлол юм.

 Б.Дугархүү эмчийн хувьд эрүүл мэндийн чиглэлээр нэвтрүүлэг мэдээлэл хийж болох ч хүнийг ялгаварлан гадуурхах эрх түүнд байхгүй. Түүний эрх бусдын эрхээр хязгаарлагдах ёстой.

Тэрээр өөрийн сошиал хуудсаараа ‘’Өчигдөр гар хангалгын нэвтрүүлэг дээрээ сөрөг тал дээр ийм үр дагавар гарч болзошгүй гэсэн санааг хэлсэн болохоос бүх эмэгтэйчүүдийнхээ хэлбэр хэмжээг зөвхөн үүнтэй холбоотой гэж яриагүй шүү. Эм бэлэг эрхтний бүтцийн онцлог төрөлх хэлбэр нь өөр өөр байлгүй яах вэ? Бүсгүйчүүддээ буруу сэтгэгдэлд төрүүлсэнд уучлаарай’’ хэмээн уучлалт хүсжээ.

Эм бэлэг эрхтний төрөлх хэлбэр өөр өөр байдаг гэдгийг өөрөө ч хүлээн зөвшөөрчээ. Тэгвэл яагаад олон нийтэд ташаа мэдээлэл тараав. Амны алдаа гэдэг бол ганц нэг үг буруу зөрүү хэлхийг хэлэх болохоос, бүрэн утгаар хэдэн минутын турш тайлбар хийхийг хэлэхгүй юм.

Эцэс сүүлд нь төрлөхийн бэлэг эрхтний дэлбээ томтой эмэгтэйчүүд хохирч сэтгэлдээ шархтай үлдлээ.

Хүний эрх зөрчсөн энэ асуудалд Б.Дугархүү эмч хариуцлага хүлээх ёстой.