Өнөөдөр өглөө 7 цаг 12 минутад Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвөөс зүүн урд зүгт 34 километрийн зайд 3,9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Хөвсгөл аймагт он гарсаар 3,5 магнитудаас дээш 9 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэний долоо нь Рэнчинлхүмбэ сумын нутагт болсон гэдгийг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.
Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө.мн